Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.06.18-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахад санал өгөх асуудлыг хэлэлцэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шийдвэр гарган хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст уламжиллаа.

2. Сумын ИТХурлын дэргэдэх Иргэний танхимын ажиллах журмыг хэлэлцэн баталлаа.

3. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 2 иргэнийг "Алтан гадас" одонгоор, 1 иргэнийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар  шагнуулахаар тодорхойлж холбогдох газруудад уламжилхаар боллоо.

4. Сумын статистик мэдээлэл, сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 04- ний өдрийн хурлаас Тэргүүлэгчдээс гарсан саналын дагуу авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонсож Тэргүүлэгчид ЗДТГазарт үүрэг, чиглэл өглөө.

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%