Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЧИД ӨВӨЛЖӨӨНИЙХӨӨ ОЙР ОРЧИМД НОГООН ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ

2018-06-22

Байгаль цаг уурын өөрчлөлт явагдаж, дулааны баланс өндөртэй болсон энэ цаг үед мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад малын тэжээл үйллвэрлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа юм. Аймгийн Засаг даргын зүгээс мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, байгаль цаг уурын болзошгүй эрсдлээс урьдчидан сэргийлэх зорилгоор тэжээлийн ургамалын тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн мал аж ахуй зонхилсон тал хээрийн 12 сумын 98 малчин өрхийн өвөлжөөний орчимд малын ногоон тэжээлийн ургамал тариалж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, өнөөдөр Алтанбулаг сумаас эхлэлээ.

Ингэснээр малчид өвөлжөөн дээрээсээ тэжээлээ авах боломж бүрдэж байгаа юм. Тус ажил амжилттай хэрэгжвэл ирэх жилээс малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, малчин өрх бүр өвөл, хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээлийн нөөцийнхөө тодорхой хувийг өөрсдөө тариалж авах таатай нөхцөл бий болох юм. Алтанбулаг сумын хувьд энэ жил 8 малчин өрхийн өвөлжөөнд тариалахаар төлөвлөсөн байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%