Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН БОЛОН УРСГАЛ ЗАРДЛЫН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

2018-06-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга С.Мөнгөнсар, хорооны гишүүд Б.Батхуяг, С.Отгонсүрэн, О.Есөнтөмөр, Ш.Батсүрэн болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн төсвийн хөрөнгө болон урсгал зардлын хөрөнгөөр 2017 он болон он дамжин хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг газар дээр нь үзэж танилцав. 

Тус ажлын хүрээнд: Хот тохижилт, дэд бүтцийн чиглэлээр 16, 17, хороодын тоглоомын талбай, Чингэлтэй хайлаастыг холбосон булгийн тохижилтын ажил, 13, 14,15 дугаар хороодын овооны тохижилт болон 7, 10 дугаар хороодын авто зам ын ажлууд, 12, 14, 16 дугаар хороодод барьсан зөөврийн болон гүний худаг барих ажлуудтай тус тус танилцлаа. 
Иргэд, хүүхэд, залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт заал барих ажлын хүрээнд: 19 дүгээр хорооны Ахмадын хөгжлийн төв ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд 14 дүгээр хороонд баригдах заалны суурийн ажил хийгдэж, энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Чингэлтэйн боловсрол хөтөлбөрийн хүрээнд: 126 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлэг, 72 дугаар сургуулийн урлаг заалны засвар, юниматын кабинет тохижуулах  ажлуудтай тус тус танилцаж цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал болон багш нартай уулзаж санал солилцсон юм. 72 дугаар сургуульд юнимат танхимаар дунд болон ахлах ангийн эрэгтэй сурагчдад сонирхлынх нь дагуу дугуйлан хичээллэдэг юм байна. Мөн энэ онд Морин хуурын дугуйлан нэмж хичээллүүлэхээр болж, сургуулийн орчмын авто зам дагуу 236 метр замын хайс, хашлага хийж хүүхдүүдийн замын хөдөлгөөнд илүү аюулгүй оролцох орчин бүрдүүлэн ажиллахаар зорьж байна. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%