Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ойрын үед хийгдсэн ажлын талаарх мэдээлэл

2018-06-25

Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Прокурорын газрын төлөөлөл аймгийн Малчдын бүсчилсэн зөвлөгөөнд оролцож малчидад малын хулгайн статистик тоо баримт, тархалт, цаг хугацаа, шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хүргэж шинэ дэвшилтэт техниологийн талаар танилцуулж малчдын сонирхсон асуултад хариулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Тус зөвлөгөөн нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр Эрдэнэмандал суманд Хойд бүсийн сумдын малчдын зөвлөгөөн 2018 оны 06 сарын 05-ны өдөр Өндөр-Улаан сум, Баруун бүсийн малчдын зөвлөгөөн 2018 оны 06 сарын 06-ны өдөр Их тамир сум, Төвийн бүсийн малчдын зөвлөгөөн тус тус зохион байгуулагдсан.Зүүн бүсийн малчдын зөвлөгөөн 2018 оны 06 сарын 05-нд Батцэнгэл суманд зохион байгуулагдахаар төлөвлөсөн боловч малын халдварт өвчний хорио цээрийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.   

Өнгөрсөн онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шалган туслах арга хэмжээг авч 17 суманд ажлын хэсэг томилогдон ажилласан. Энэхүү ажлын хэсгээс сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс аймгийн салбар зөвлөлөөс сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж 2018 оны 02 сарын 27-ны өдрийн ГХУСАЗСЗ-ийн хурлаар хэлэлцэн зөвлөмж хүргүүлсэн юм.

Энэхүү зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Өсөхбаярын удирдамжаар томилогдон ажлын үр  дүн, үзүүлэлтээр харьцуулан нийт сумдаас 3 сумыг түүвэрлэн авч ажиллав. Зөвлөмжийн дагуу сумдын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа өмнөх оноос тодорхой хэмжээнд дээшилсэн төдийгүй ажлын арга барил сайжирч, үр дүн гарч байна. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%