Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУУРАЛ БАГТ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2018-06-26

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Буурал багийн Атар хэсэг, Салхит багийн Дэнж хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлууд 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.  Гүйцэтгэлийн явцад Дархан барилга захиалагч ОНӨААТҮГ-ын хяналтын инженер хяналт тавихаас гадна, ИТХ-ын дэргэдэх ОНХСангийн гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг өдөр дутмын хяналтыг тавьж ажиллаж байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%