Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН 16 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЛЭЭ

Хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг  сайжруулах ажилд “Уулс ноён”  ХХК /18.3/, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдийн хөрөнгө /1,6/ нийт  19.9 сая төгрөгийн оруулалт хийж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 
1969 оноос хойш засвар хийгдээгүй цонх, хаалгыг  вакум цонх хаалгаар сольж, дээврийн усны хаялга, барилгын хаяаг манах ажлыг шинээр хийж, гадна фасад өнгөлөх ажлуудыг хийлээ.
Хүүхдүүдийн маань сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулах ажилд хөрөнгө мөнгө гаргасан Уулс ноён”  ХХК, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдэдээ талархал илэрхийлж, ажилд, амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%