Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН 1, 2, 3 ДУГААР БАГУУДЫН ХОГИЙН ЦЭГИЙГ ХАШААЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2018-06-27

Орон нутгийн хөгжлийн сангийн 12,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй хогийн цэгийг хашаажуулах ажлыг Олон нийтийн оролцооны аргаар буюу Сумын иргэдийн бүлгээр хийж гүйцэтгэж байна. Хогийн цэгийг хашаажуулах ажилд сумын 45 ажилгүй иргэд ажиллаж байгаа бөгөөд ажилчдын цалинг Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын “Нийтийг хамарсан ажил”-ын чиглэлээр нэг өдрийн 28,0 мянган төгрөгөөр  тооцож 6,3 сая төгрөг олгохоор гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%