Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААНААР 7 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

2018-06-27

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн батлав. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ахлах ажилтан Г.Ундрал нар оролцов. 
Хурлаар Ажлын хэсэг байгуулах, Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох, Хурлын Ажлын албанаас 2018 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын тайлан, Хурал, Тэргүүлэгчдээс 2018 оны эхний хагас жилд баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт, Шагналд уламжлах тухай, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан Г.Ундрал танилцуулж, Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, бүртгэл, судалгааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтын ажлыг долоодугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулах удирдамж, хуваарийг батлав. 
Мөн Төрийн дээд шагнал, цол, одон, медалиар нийт 34 иргэний тодорхойлолт материалыг хэлэлцэн дэмжиж баталсанаас гадна дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар нийт 40 иргэнийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%