Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлагдлаа

2018-06-28

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Х хуралдаан боллоо. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн авто замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай,  Шагналд тодорхойлох тухай,  Хөрөнгө шилжүүлэх тухай, Хөрөнгө оруулалтын ангилал өөрчлөх тухай, Зөвшөөрөл олгох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 

Аймгийн авто замын тээвэрт баримлах бодлогын баримт бичиг буюу Орхон аймгийн авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан холбогдох газар, агентлагийн дарга, мэргэжилтнүүд байлцсан.
  Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн нийтийн тээвэр, ачаа тээврийн аливаа үйлчилгээний чанар хүртээмж, стандарт сайжирч, ачааний төвлөрсөн цэг бий болгон, 2021 он гэхэд такси үйлчилгээг гар утасны аппликэйшний тусламжтайгаар хөнгөн шуурхай болгохоор зорьж байгаа юм байна.

 Төрийн шагналд тодорхойлогдогсдийн нэрсийг батлаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Асуудлыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд танилцуулсан. Нийт 32 иргэний материалын бүрдэл гүйцсэн тул Ерөнхийлөгчийн тамгын газарт нэрсийг мэдүүлэхээр болж тогтоол баталлаа.

 Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл Хөрөнгө шилжүүлэх тухай, Хөрөнгө оруулалтын ангилал өөрчлөх тухай асуудлуудыг хэлэлцүүлэн Тэргүүлэгчдээр шийдвэрлүүлсэн.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%