Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймагт Тагнуулын алба үүсч байгуулагдсаны 80 жилийн ой боллоо.

2018-07-06

          Булган аймагт Тагнуулын алба үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал боллоо. Тус байгууллагад хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажллаж ирсэн офицер, ахлагч, албан хаагчид, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар  оролцлоо. Монгол төрийн тусгай албанд өнөөгийн даяаршиж байгаа нийгэмд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд түүхэн туршлага, өв уламжлалаа хадгалсан нэгдмэл тогтолцоо, үйл ажиллагааны мөн чанараа эрхэмлэн ажиллахад нь нутгийн өөрөө удирдах байгууллага хамтран дэмжин ажиллаж байна. 
          Төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагчдаас эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж, шагналыг гардууллаа.
       Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Тагнуулын хэлтсийн хамт олонд ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%