Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭНЭСАНТ СУМЫН 84 ЭЭЖ “ДАРХАН БЭР” ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЖЭЭ

2018-07-07

Монголчууд эрт үеэс дараалан гурван хүү төрүүлсэн бэрээ “Дархан бэр ” хэмээн өргөмжлөн, хүндэтгэсээр ирсэн сайхан уламжлалтай билээ. Энэ уламжлалыг сэргээн, дэлгэрүүлэх зорилгоор Монголын гэр бүлийг алдаршуулах төвөөс удам судрынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн 84 ээжид “Дархан бэр”өргөмжлөл хадгалуулан, алдаршуулах ёслолын ажиллагааг Эрдэнэсант суманд анх удаа зохион байгуулжээ. Сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Ц.Шаравжамц, Засаг дарга Ө.Машбаяр, Засаг даргын орлогч Б.Баттайван болон багийн засаг дарга нар Соёлын төвийн их танхимд “Дархан бэр”-ийн өргөмжлөлийг ээжүүддээ хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%