Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ТАХИЛГАТ АЛТАН ХӨХИЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛОВ

2018-07-16

Зуны дунд сарын 23-ны билэгт сайн өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилж байгаа энэхүү төрийн тахилгын арга хэмжээг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд энэ удаагийн тахилга нь 4 дэх удаагийн төрийн тахилга болж байгаа юм. Нар хур тэгширсэн, наадамчин түмний сэтгэлийг тайтгаруулж, мэлмийг баясгасан уг арга хэмжээ ийнхүү өргөн дэлгэр, ёс төгөлдөр болсныг оролцогчид онцолж байлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%