Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУЛГАР ТӨРИЙН 2227 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР, ХОВД АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2018-07-16

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол төрийн далбааны өдөр, Ховд аймгийн Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр баяр наадмын нээлтийн арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулав. Ховд аймгийн үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон бөгөөд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди олон ястны өлгий Ховд нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%