Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн их ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв

2018-07-24

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадам, аймаг байгуулагдсаны 95 жилийн ой, Цагдаагийн газрын 80 жилийн ой, Халхын Эрдэнэ Зая Бандидын VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд гэгээн, Эрдэнэ Мэргэн Бандида Жамьянгаравын VI дүр Данзанжигбрал гэгээн, Монголын бурхан шашны төв Гандантэгчлэн хийдийн хамба Д.Чойжамц нарт даншүг өргөх, Архангай аймгийн уугуул улсын гарьд, заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх аймгийн баяр наадмын нээлт сайхан боллоо.
Аймгийн баяр наадмаар УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Халхын Эрдэнэ Зая Бандидын VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын гарьд Д.Рагчаа, Монгол Улсын заан Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж нарт мөнгөн аяга, мөнгөн эмээл хазаартай мориор хүндэтгэл үзүүлж, өсвөрийн бөх Ө.Шийрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын "Авъяас" алтан медалиар шагнасныг гардуудж өгөв.





АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%