Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-07-30

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.07.26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

1.ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох тухай

2.Сумын тохижилт, хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах

3.Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл

4.Төсвийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод нээлттэй байдлын талаар хийсэн ажлын тайлан сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх

5.Орон нутгийн болон төсөвт байгууллагуудын 2019 оны төсвийн төсөөлөл

6.ИТХурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 сарын 18 ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу авч хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсох

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%