2018 оны 07 сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Ардын Их хурлын байнгын хорооны дарга
Уул, тэргүүтэй зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга
Б.Өсөхбаяр, хүлээн авч уулзав. Энэ оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Эрээн хотод зохиогдох " Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалт" - д аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярыг оролцохыг албан ёсоор урьж, мөн бизнес эрхлэгчидийг оролцох боломжтой гэж хэлэв. Архангай аймаг нь Эрээн хоттой албан ёсоор гэрээ хэлцэл, санамж бичиг зурагдаагүй бөгөөд дараагийн айлчлалаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах саналтай байгаа талаар албан ёсоор санал тавив.