Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СУМЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

"Сумын төвийн тохижилт" төслийн хүрээнд сумын төвийн орон сууцнуудын дундах ногоон байгууламжийг хашаажуулах ажлыг Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай нийтийг хамарсан ажлын хүрээнд гэрээ байгуулан ажилчдын цалинг олгоно.

Орон сууцнуудын орц, зоорийн давхарыг засварлах ажлын цалинг суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд, материалын зардлыг оршин суугчид нь гарган орон нутгийн хөгжилд хувь нэмэрээ оруулж хамтран ажиллаж байна.

Энэ ажилд сумын ажилгүй 14 иргэн хамрагдаж түр ажлын байраар хангагдаж байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%