Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖИЙН ШВАНФЭЛД ТОСГОНЫ УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

2018-08-08

БНГУ-ын Бавари мужийн Шванфэлд тосгоны захирагч, албаны хүмүүс хамтаар манай аймагт хүрэлцэн ирж Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл хүлээн авч уулзсан юм.

Тус төлөөлөгчид нь Монгол улсын Засгийн газрын дэмжлэгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх, ажлын туршлага солилцохоор Алтанбулаг суманд ажиллаад ийнхүү буцаж яваа юм. Алтанбулаг суманд ажиллах хугацаандаа төсөвт 5 байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, 2 хоршоо, ундны усан хангамж, төвлөрсөн хогийн цэг зэрэг газруудаар явж  үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн төлөөлөгчид Хустайн байгалийн цогцолборт газар, Өнгөтийн бэлийн чулуун хөшөө дурсгал, хөдөөгийн малчдын бүлэг хэрхэн зохион байгуулалтанд орж хөдөлмөрлөж, хоршин ажиллаж байгаатай танилцжээ.

Уулзалтын хүрээнд ХБНГУ-ын Бавари мужийн Шванфэлд тосгон нь Алтанбулаг сумтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэлийн зүгээс “Гадаад харилцаа өргөжин тэлж, Засаг захиргааны анхан шатны нэгжтэй шууд харилцаа, хамтын ажиллагаа эхлүүлж байгааг сайшаан тэмдэглээд, Алтанбулаг сумтай хамтарч ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%