Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН АЖЛЫН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-08-22

Иргэний оролцоо, өргөдөл гомдол хариуцсан ажлын хорооны 02 дугаар хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 22-ны 11 цагт Иргэний танхимд боллоо.

Хурлаар 2018 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт ЗДТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунхүслэн                                                                            

Засаг даргын тамгын газарт ирсэн өргөдөл гомдлын эхний хагас жилийн биелэлт ЗДТГ-ын Иргэдийн өргөдөл гомдол, эрэлт хүсэлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Жаналгүл тус тус танилцуулж, нийт 2 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%