Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН БОДЛОГО ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-08-23

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2018 оны 08-р сарын 24-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны гишүүн С.Тунгалаг, Д.Алтандөш, Л.Ариунаа,  нар оролцож  2018 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт

Налайх хотын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах,

“Налайхын Боловсрол 2020” хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт

Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын тайлан гэсэн асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%