Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАЛУУ МАЛЧДЫН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-08-25

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах төсөлд хамрагдсан залуу малчдад зориулан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” ахисан түвшний сургалтыг Аймгийн Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний газраас зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос эхэлсэн малжуулах төсөлд одоогийн байдлаар 19 сумын 118 малчин хамрагдсан бөгөөд сургалтанд хамрагдсанаар малын төрөл бүр дээр тоо толгойг өсгөж, үүнийгээ дагаад мал маллах арга ухаанд суралцаж, малаас гарах ашиг шимийг хүртсэнээр малчин өрхийн амьжиргаа дээшлэх боломж бүрдэж байгаа талаар онцолж байлаа.

Сургалтанд Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын газар, УЦУОШГ, ХХААГ болон ахмад малчдын төлөөлөл оролцсон бөгөөд мал маллагааны арга ажиллагаагаа дээшлүүлэх, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах, байгаль цаг уурын болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын нөхцөл байдалтай хэрхэн зохицож ажиллах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед хэрхэн эмчлэх талаар мэдээлэл өгсөн юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%