Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭРЭЭТ МАЛЧИН ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТУХАЙ

2018-08-25

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас ажилгүй иргэдийг ажлын байртай болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төсөлд 800-аас дээш малтай, туслах малчин авч ажиллуулах хүсэлтэй ажил олгогч малчин, хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй гэрээт малчин хамрагдана.
Ажил олгогч малчин нь Гэрээт малчин өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалинжуулж, өрхийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хариуцна.
Гэрээт малчин өрх нь хөдөлмөрийн насны 2 оос доошгүй гишүүнтэй, хөдөөд шилжин суурьших хүсэлтэй 18-59 насны иргэн байна.
ХХҮГ-аас гэрээт малчин өрхийн нүүлгэлтийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 %, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 100 хувийг хариуцна.
Иймд аймаг, сумын төвд амьдарч буй өмнө нь мал маллаж байсан буюу малчин болох сонирхолтой мал маллах өрх болон гэрээт малчин авч ажиллуулах дээрх шаардлагыг хангасан иргэдийг 8 дугаар сарын 20 хүртэл бүртгэх юм байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%