ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-2018 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жилийн хүрээнд 9 дүгээр сарын 1-ний өдрийг угтсан “Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаа Соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, БСУГ-ын дарга У.Даваажав нар оролцлоо.“Хичээлийн шинэ жил-2018” үзэсгэлэн худалдаанд 17 сумын 60 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирсэн бөгөөд 35 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Эндээс та бүхэн “Могол ноос” компанид үйлдвэрлэсэн сурагчын дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, аж үйлдвэрийн бараа болон төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм.
АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/
Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх
санал өгсөн: 1