“ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч “ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” сургалтыг 1-19 дүгээр хорооны иргэдэд наймдугаар сарын 23-26-ны хооронд зохион байгууллаа. Тус сургалтад нийтдээ 300 гаруй иргэд хамрагдаж, Инфратест ТББ-ын багш Л.Сарангэрэл, Б.Азбаяр, ШУА-ын багш Ж.Пүрэвханд нар Хар тамхи, мансууруулах бодис гэж юу вэ?, түүнийг Хэрхэн таних вэ?, Архи, согтууруулах ундаа, тамхины сөрөг нөлөө, Цахим тоглоомын хор уршгийн талаар танилцуулж, сэдвийн хүрээнд иргэдтэй нээлтэй ярилцлаа.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52