Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХIII хуралдаан хуралдлаа

2018-08-21

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн 2018-2019 оны ХАА-н өвөлжилтийн бэлтгэл, Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай, Аймгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн биелэлтийн явц байдлын тухай, Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлого батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлах тухай, Гудамж талбайд нэршил олгох, өөрчлөх тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

   Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж. 

  Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар 2018-2019 оны өвөл, хавар Баян-Өндөр, Жаргалант сумдын 24 багуудад урьдчилсан байдлаар 130.3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина гэсэн тооцоо, судалгаа гарган, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүй нөөцөд 200 тн өвс, 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 20 тн өвс,10 тн тэжээл нийт аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 220 тн өвс, 70 тн тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Баян-Өндөр, Жаргалант суманд мал угаалгын ажлыг зохион байгуулах тухай зөвлөж, чиглэлийг хүргүүлсэний дагуу мал угаалгын ажлыг 2018 оны 8 дугаар сарын 15 -наас 9 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулна хэмээн мэдээллээ.
   Газар тариалан, хүнсний чиглэлээр энэ онд 4505.0 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 4266.4 гад тариалалт хийгдэж, тариалалтын ажлын гүйцэтгэл 94.7 хувьтай хийгдсэн. Үүнээс үр тариа 3362.0 га, төмс 350.0 га, хүнсний ногоо 317.0 га, тэжээлийн ургамал 141.0 га, тосны ургамал 85.0 га , жимс жимсгэнэ 11.2 га-д тус тус тариалсан бөгөөд төлөвлөгөөт зорилт үр тариа 91.0 хувь, төмс 92.0 хувь, хүнсний ногоо 104.0 хувь, тэжээлийн ургамал 108.0 хувиар гүйцэтгэсэн байна. Аймгийн дүнгээр 10 гаруй аж ахуйн нэгж, 600 гаруй өрх 4266.4 га-д тариалсан бөгөөд 2018 оны ургацын урьдчилсан балансаар аймгийн хэмжээнд нэгж талбайгаас улаанбуудай 17.9 цн, төмс 106 цн, хүнсний ногоо 117 цн, тэжээлийн ургамал 13 цн буюу улаанбуудай 6039.9 тн, төмс 3701.3 тн, хүнсний ногоо 3704.6 тн, тэжээл 183.3 тн ургац хураан авах урьдчилсан дүн гарсан байна.
  Аймгийн ХАА-н салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний Газар тариалангийн салбарын төлөвлөгөөт арга хэмжээ 67.7 хувь, Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 73 хувь нийт 32 заалт бүхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц 70.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
    Аймгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай асуудлыг хэлэлцэн их засварын ажлууд болон бусад холбогдох бусад асуудлуудыг шуурхай шийдвэрлэж хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг Тэргүүлэгчдийн хуралдаанаас холбогдох хүмүүст үүрэг болголоо. 
2018-2019 оны хичээлийн жилд 26-р цэцэрлэг / орон нутгийн хөрөнгө оруулалт/ , “Яргуй эко” цэцэрлэгийн 3 бүлгийн өргөтгөл, “Гоё” цэцэрлэгийн байрны шинэчлэл хийгдсэнээр СӨББ-ын хамран сургалт 3,9%-иар нэмэгдэх төлөвтэй байна. Цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийг 2018 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж, 2186 хүүхэд бүртгүүлсэн ба бүртгэлээс хоцорсон хүүхдүүдийг 2018 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нэмж бүртгэнэ. Мөн 2018 онд 10 цэцэрлэг, 13 сургуульд их засварын ажил хийгдэж гүйцэтгэл нь 60%- тай байна. Нийт 27 ажил хийгдэж байгаагаас 16 ажил нь бүрэн дууссан хэмээн аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан мэдээлэл өгсөн юм.
  Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIII хуралдаанаар Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлого батлах тухай болон Гудамж талбайд нэршил олгох, өөрчлөх тухай гэсэн 2 асуудлыг нарийвчлан судлаж, хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болголоо. 
   Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн тогтоолыг баталлаа.

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%