Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-08-28

 Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХIV хуралдаан боллоо. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн дахин сонгуультай холбогдох асуудал, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай холбогдуулан өгөгдсөн үүрэг даалгаваруудын биелэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 

   Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан хөрөнгө шаардлагатай байгаа зарим ажлуудыг 2018 оны тендерийн хэмнэлтээс санхүүжүүлэхийг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн бөгөөд дээрх ажилтай холбогдуулан ажлуудыг хугацаанд нь дуусгах, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах талаар үүрэг чиглэлүүд өгөгдлөө.    

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%