Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-08-29

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны гуравдугаар хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, ИТХ-ын дарга Б.Нэргүй, төлөөлөгч  Б.Сампилноров, З.Болдбаатар, нар оролцож, ИТХ-ын тогтоол шийдвэрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт, Дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Налайх хотын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам шинэчлэх гэсэн асуудлыг хэлэлцлээ.Ажлын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%