Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД “ГЭР ЦЭЦЭРЛЭГ” ШИНЭЭР БАЙГУУЛАГДАЖ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2018-09-03

Гэр цэцэрлэг барих ажлыг өнгөрсөн жил “Эдюкт боловсрол” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгч Алиан Кросмэн, Өндөрширээт сумын уугуул иргэн Я.Энхбаатар нар  санаачлан, Сумын удирдлагууд болон төслийн багийн гишүүдийн шийдвэрээр эхлүүлсэн бөгөөд Франц улсын Монакогийн вант улсын гүнж Габриэлла, хун тайж Жак нар санхүүжүүлжээ. Уг цэцэрлэг нь  ахлах бүлгийн 20 сурагч хүлээн авах  хүчин чадалтай 2 гэр, 4*5 хэмжээтэй байшингаас бүрдэж байгаа бөгөөд тоглоомын болон амралтын өрөө, шалны халаалтыг иж бүрэн шийдэж өгчээ. Гэр цэцэрлэгийн нээлийн үеэр Алиан Кросмэн “Гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулна гэдэгт найдаж байна. Цаашид бид сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%