Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Иргэд англи хэл сурах боломжтой боллоо

2018-09-03

АНУ-ын иргэн James Maffew нь Энхтайваны корпусын шугамаар сургуулийн сурагчид, сумын ард иргэд төрийн албан хаагчдад англи хэлний хичээл заах, англи хэлний мэдлэгийг дэшлүүлэх зорилгоор Номгон суманд 2 жилийн хугацаатай сайн дурын багшаар ажиллахаар ирээд байна. 
Иргэд залуучууд та бүхнийг англи хэлний сургалтанд идэвхтэй хамрагдаж суралцахыг уриалж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%