Элсэн манхны баяр уламжлалт арга хэмжээг 2018 оны 9 сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна. •Уг арга хэмжээний хүрээнд аймгийн аварга шалгаруулах элсний волейбол , элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говь марафон , авто уралдаан ,элсэн баримлын уралдаан , говийн уянга дууны уралдаан, Манлай хурц Арслан П.Бямбаа агсны нэрэмжит хүчит бөхийн барилдаан болно. Уралдаан тэмцээнд оролцогчид заавал иргэний үнэмлэхтэй ирж оролцоно. Элсэн баримлын уралдаанд оролцогчид бэлтгэлээ ханган оролцож баримлаа 13 ны орой дуусгасан байна. Холбоо барих утас 88708090, 88558096,86715531,88252470
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52