Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-09-17

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1. 27 дугаар заалтын дагуу “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн “Ням гариг”-т тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, БСУГ-тай хамтран “Соёл, урлагийн ажилтны баярын өдөр”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав, Өндөрширээт сумын уугуул МУГЖ Н.Батцэцэг нар болон соёл урлагийн салбарын ажилтан, уран бүтээлчид, 26 сумын Соёлын төвийн эрхлэгч нар оролцлоо.

Төв аймгийн хувьд “Соёлын бодлого”-ыг 7 зорилт 52 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлуулан ажиллаж байна. 2018-2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр, Мөнгөнморьт, Дэлгэрхаан сумдад Соёлын төвийн барилгын ажил хийгдэж байна. Мөн аймгийн “Монгол туургатан” театрын барилгыг шинээр барьж байгаа бөгөөд ажлын явц 95%-тай байна. Ирэх 10 дугаар сараас үйл ажиллагаа эхлүүлэх юм.

Арга хэмжээний үеэр соёлын салбараас Монгол улсын “Соёлыг тэргүүний ажилтан” 5, “Тэргүүний ардын авьяастан” 2 шинээр төрөн гарлаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%