Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12-р хуралдаан хуралдлаа

2018-09-18

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд 2018 оны 9-р сарын 06-ны өдөр хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанаар:

1.“Ус үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Ажлын албаны дүгнэлт

2.“Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх  хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц 

3.Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Ажлын албаны дүгнэлт

4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэд санал уламжлах тухай

5.2015-2020 онд аймгаас баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц

6.Аймгийн 2018 оны ургац тогтоолтын дүн, ургац хураалтын болон өвс хадлан тэжээл бэлтгэл ажлын явцын тухай

7.Төрийн дээд одон медальд уламжлах тухай гэсэн нийт 7 асуудал хэлэлцсэнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэд санал уламжлах тухай асуудлыг хойшлуулж 1 тогтоол батлан хуралдааны 5 тэмдэглэлээр үүрэг өгөв.

 

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%