Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Заамар сум ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2018-09-25

Төв аймагт  ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой, олон улсын ахмадын баярын өдрийг угтан Заамар сумын ЗДТГ, Соёл-Спорт цогцолбор, ахмадын хороо хамтран сумын ахмад настнууд, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлжээ. Баярын хурал, цэнгүүний үйл ажиллагаатай хамтатган сумын ахмад настан Д.Цэрмаа, Н.Бадамханд, Д.Рагчаа, С.Баянбат, Д.Ичинхорлоо, Д.Даянжалба, Д.Бямбаа нарын хөдөлмөр, алдрыг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн шилдэг тэргүүний ахмадуудаа шагнаж, урамшуулсан бөгөөд ахмадуудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. Энэ үеэр “Алтан намар” спорт өдөрлөгийг зохион байгуулж 7 багийн 42 ахмад спортын 4 төрлөөр өрсөлдсөн байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%