Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

27 сумын 97 багийн Засаг дарга нарт зөөврийн комьпютер олголоо

2018-09-25

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн” 9 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус зөвөлгөөнд Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа болон 27 сумын Тамгын газрын дарга нар оролцсон юм.

Зөвлөгөөнд оролцогчидтой аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа, ТЗУХ-ын дарга С.Магнайбаяр, ахлах мэргэжилтэн Ц.Цэвэлням нар уулзаж “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолыг үндэслэн сум орон нутагт ажиллаж байгаа төрийн ажилтан албан хаагчдын ёс зүй, сахилга батыг чангатгах талаар болон урианы жилийн ажлын хэрэгжилт, орон нутгийн ажлын байрны асуудал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг чиглэл өгчээ.

Энэ үеэр 27 сумын 97 багийн Засаг дарга нарт Хүн амын өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/, мал тооллогын Live Stock програм суулгасан “Dell Vostro 3450” маркийн зөөврийн компьютерийг олгож, цаашид өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцсан ажлыг эрчимжүүлж, сахилга хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг анхааруулсан байна

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%