Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13-р хуралдаан хуралдлаа

2018-09-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13-р хуралдаан 2018 оны 9-р сарын 26-ний өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Тэргүүлэгчдийн 13-р хуралдаанаар:-

1.Аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад” шалгаруулах тухай

2.Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай

3.Мал аж ахуй төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай

4.Хүүхэд хамгаалалын чиглэлээр зохион байгуулж хийж буй ажлын тухай

5.Газрын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай

6.Мөнгөнморьт сумын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах төсөлд санал авах тухай

7.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэд санал өгөх тухай

8.Эрдэнэсант сумын ЕБС-ийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Үндэсний бөхийн даяар дуурсах далай даян аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болгох тухай

9.Аргачлал зөвлөмж боловсруулсан тухай мэдээлэл

10.Нийтийн сонсгол зохион байгуулах тухай

11.Төрийн дээд одон медальд уламжлах тухай зэрэг нийт 11 асуудал хэлэлцсэнээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтэд санал өгөх тухай” асуудлыг буцаан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай”, “Газрын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай”, “Мөнгөнморьт сумын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах төсөлд санал авах тухай” 3 асуудлыг Хурлын хороодод  шилжүүлж 5 тогтоол батлан, хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгөв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит “Аравдугаар” хуралдаан 2018 оны 10-р сарын 11-ний өдрийн “Пүрэв” гарагт хуралдах бөгөөд Хурлын хороод 10-р сарын 05-09-ний өдрүүдэд ажиллаж Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр дүгнэлт гаргах юм.

 

 

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%