Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗСЗөвлөл ХУРАЛДЛАА

2018-09-27

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.09.27/ боллоо. 
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар ГБХЗХГ-ын “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  2017 онд хийсэн ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”, Дархан-Ус суваг ХК-ийн “Байгууллагын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-тэй тус тус танилцлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%