Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Номгончуудын амжилтыг иргэдэд сурталчилан ажиллаж байна

2018-10-01

Номгон сумын ИТХ*-аас  өөрийн facebook хуудсаар Номгон суманд ажиллаж амьдарч байгаа болон сумын харъяат иргэдийнхээ улс аймагт гаргасан амжилт бүтээлийг сурталчилан ажиллаж байна. 
Энэ нь иргэдэд ихийг хийж бүтээх, шинийг санаачлах, амжилт бүтээл гаргахад урам зориг өгч, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө дайчлан ажиллахад түлхэц болно гэж үзэж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%