Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМАГ БНХАУ-ЫН ШАНСИ МУЖИЙН ДАТУН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2018-10-01

Монгол улс, БНХАУ-ын хооронд "Бүс ба зам" гэсэн томоохон эдийн засгийн төсөл хэрэгжиж байгаатай холбоотой БНХАУ-ын Шанси мужийн Датун хоттой Ховд аймаг нь хамтран ажиллах, 2 хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг энэ оны 3-р сард Бээжин хотноо болсон уулзалтын үеэр байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Шанси мужийн Датун хотын гадаад харилцааны албаны Тамгын газрын дарга Лу фенээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд Датун хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 
Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дараар гурван чиглэлийг онцлон тусгасан байна. Тухайлбал, 1-д: Албан айлчлалын харилцааг бэхжүүлэх, 2-т. Худалдаа эдийн засаг, тээвэр логистик болон олон улсын хурлын үйл ажиллагааны чиглэлийг бэхжүүлэх, 3-т: Аялал жуулчлалыг хөгжүүлэх харилцааг бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд ийнхүү санамж бичигт тусгалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%