Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-04

Дэлхийн багш нарын 24, монголын багш нарын 52 дахь баярын өдөр болон орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Багшийн багш” боловсролын салбарын үе, үеийн удирдах ажилтны чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГазрын дарга У.Даваажав болон боловсролын салбарт ажиллаж байсан удирдлагууд, мэргэжилтнүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар оролцлоо. Үе үеийн удирдах ажилтны залгамж холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий тус чуулга уулзалтыг “Байгууллагын менежмент, удирдах ажлын туршлага, сургамж” сэдэвт илтгэлийн уралдаан хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр үе үеийн удирдах ажилтнуудын бичиж ирүүлсэн илтгэлүүдээс шалгарсан 9 илтгэлийг танилцуулсан юм.

Аймгийн хэмжээнд дэлхийн болон монголын багш нарын өдрийг угтан нийт багш, удирдах ажилтнуудын дунд “Спортын наадам”, “2-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын II зөвлөгөөн”, “Байгууллагын менежмент удирдах ажилтны туршлага, сургамж” сэдэвт илтгэлийн уралдаан зэрэг ур чадварын томоохон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулснаар энэ  хичээлийн жилд БСШУСЯ-наас сургуулийн менежмент, багшийн хөгжилд чухалчлан анхаарч боловсролын салбарын удирдах ажилтнуудын хамтран ажиллах, харилцан суралцах, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжих чиглэл баримталж байгаатай салшгүй холбоотой гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%