Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жаргалант сум "Олон улсын ахмадын баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-10-01

   Өнөөдөр Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар болон сумын Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Жаргалант сумын ахмадын баярт аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр болон албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Баярын үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил, хийж бүтээх үйлсэд амжилт гаргасан зарим ахмад настанууд аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Хүндэт жуух бичгээр  шагнагдлаа. 
  Ахмадын баярын арга хэмжээнд тус сумын Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн 180 гаруй ахмад настанууд оролцсон юм. 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%