Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

2018-10-05

  Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвад “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар өргөн барьлаа. 
  Уг төслийг боловсруулахдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үндсэн 9 бүлгийн хүрээнд 240 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. 
   Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусгах нийт хугацааны талаас илүү нь өнгөрөөд байна. Иймд хамгийн их даац өгч ажиллах жил бол 2019 он” хэмээн онцоллоо.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%