Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монголын багш нарын 52, Дэлхийн багш нарын 24 дэх жилийн баяр өнөөдөр тохиож байна

2018-10-05

   Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, их дээд сургуульд ажиллаж буй багш нар баярын хурлаа хийлээ. Баярын хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо. 
   Аймгийн боловсрол, соёл урлагийн салбарт улс болон орон нутгийн төсвөөс 2018 онд 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан онцоллоо. Аймгийн хэмжээнд багш нарын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, боловсрол ур чадвар, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх үүднээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөрийг батласанаар 40-өөс дээш насны 980 орчим багшийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан зэрэг олон ажлууд хийгдсэн байна. 
   Ийнхүү Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн баяраар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий багш, сурган хүмүүжүүлэгчид Монгол улсын Засгийн газар болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%