Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-15

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  аравдугаар  хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа.  Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч  К.Сейтхан, Э.Хорлоо, Х.Анхбаяр, О.Энхтайван, Д.Мөнхбаяр,Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.

Хуралдаанаар:

Дүүргийн ИТХ-ын есдүгээр хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай

Төрийн дээд одон медалиар шагнуулах иргэдийг дэмжих тухай

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр  шагнах тухай

Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн гадна байрлах гэрэлтүүлгийг шилжүүлэн байрлуулах тухай

Налайхын нүүрсний уурхайн хэмжээнд уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газрын техник болон биологийн нөхөн сэргээлт, далд аргаар нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгж иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Налайх дүүрэгт 2018 онд улс нийслэл дүүргийн ОНХС-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан зэрэг асуудлыг хэлэлцэв.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%