Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЦОГТ СУМАНД АДУУЧИН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-15

Баянцогт сумын ЗДТГазар, Нийтийн биеийн тамирын хамтлаг санаачлан монгол түмний бахархал, соёлын үнэт  өв болсон адууны соёлыг дээдлэн дэлгэрүүлэх,  адуу эдлэх уламжлалыг сурталчилан таниулах зорилгоор сумын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 3 багийн 17 адуучин залуус оролцож  уурга шүүрэх, морьтой шургуу, явган шургуу, эмнэг сургах, ногт зангидах, морь сэлгэх зэрэг 6 төрлөөр өрсөлджээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр I багийн адуучин С.Анхбаатар тэргүүн байр, I багийн адуучин П.Хүрэлдамба дэд байр, III багийн адуучин С.Очирбат удаах байрт шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан аж.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%