Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2018-10-16

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийгмийн бодлогын хэлтэс, Орон нутгийн Төрийн бус байгууллагууд хамтран 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР-ИЙГ БОЛОВСРУУЛАХАД ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАХ НЬ” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар, иргэд идэвхтэй оролцон, уг хөтөлбөрт саналаа илэрхийлэхийг урьж байна. 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%