Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БАЯН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-19

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор аймгийн ГХУСАЗЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хууль хяналтын байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийг Баян суманд зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл, аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл” нийт 10 байгууллагын 32 албан хаагчдыг оролцуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдэд сурталчилж 16 төрлийн үйлчилгээг 82 иргэнд үзүүлжээ.
Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран 10 төрлийн хууль тогтоомжоор сумын 68 иргэнд, ЕБС-ийн ахлах ангийн 70 сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулсан байна. Мөн Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийт 64 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 8 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%