Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ӨМЧ, ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ГАДААД БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

2018-10-19

Аймгийн ИТХ-ын  Өмч, төсөв, санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны Төлөөлөгч Б.Жавхлан, гишүүн С.Батжаргал, Ч.Оюунчулуун,  Д.Гантуул нар эрхлэх асуудлын хүрээний дагуу аймгийн Татварын хэлтэс дээр өнөөдөр /2018.10.19/ ажиллаж татварын орлогын төлөвлөлт, гүйцэтгэл, төсвийн зарцуулалтын ил тод байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.
Татварын орлогын 2018 оны эхний 9 сарын гүйцэтгэл, татварын орлогын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудал,  2019 оны татварын орлогын төлөвлөгөөний төсөл, цаашдын зорилтын талаар Татварын орлогын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Гантөмөр, тус хэлтсийн төсвийн зарцуулалт, аймаг орон нутгийн төсвөөс авсан санхүүжилт, шилэн дансны талаар нягтлан бодогч О.Алтантуяа нар  дэлгэрэнгүй танилцууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%