Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЭ-ийн гишүүд нэг сая төгрөг хандивлалаа

2018-10-19

Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн гишүүд нэг сая төгрөгийн хандивлалаа.

            - Орон нутгийн төдийгүй бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой мэс заслын зориулалтын барилга байгуулжтай болж, тоног төхөөрөмжөөр хангагдах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ҮЭ-ийн гишүүд хандив өргөж байна. Цаашдаа ч ард түмнийхээ эрүүл энхийн төлөө сайн үйлсийг дэмжих болно гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Б.Шижирбаатар мэдэгдлээ.

            Тус аймагт “Эрүүл мэндийн даатгуулагдын хяналт” төрийн бус байгууллага санаачлан нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хандив, тусламж, төсвийн хөрөнгийн дэмжлэгтэйгээр барих төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн үр дүнд нэгдсэн эмнэлэг, төрөх эмнэлгийг холбосон 126 метр квадрат талбай бүхий гурван давхар барилга баригдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%