Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

нийгмийн даатгалын байцаагч сургалт зохион байгууллаа

2018-10-22

2018 оны 10 дугаар сарын 16

Сумын иргэний танхимын календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд зохион байгуулагдсаар байна. Сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Бүдханд Онон Улз голын сав газрын захиргаа, Хаан банк, Төрийн банк, Шуудан холбоо, Петровис зэрэг ХХК-иудын салбарын ажилтан албан хаагч, мэргэжилтнүүдэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар, нийгмийн даатгалын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх гар утасны аппликейшнийг ашиглах заавар сэдвүүдээр мэдээлэл хийж гарын авлага тараан ажиллав.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%