Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2018-10-18

Чингэлтэй дүүргийн ИТХ-аас батлагдсан удирдамжийн хүрээнд  ИТХ-ын Нийгмийн Хөгжлийн хорооны гишүүд аравдугаар сарын 18,19-ны өдрүүдэд “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн хотын соёл” хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа. 
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны гишүүдэд тайлагнав. 
“Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрүүдтэй холбоотой Угийн бичгийг хэрхэн хөтлөх, Ургийн баярыг хэрхэн зохион байгуулах, Монгол ёс заншил, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Үйлчилгээний газруудад хэрэглээний соёлыг сурталчлах, хамт ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан ажлуудын соёлуудыг сурталчлах, нутагшуулах, Соёлын биет өвийг хамгаалах бодлого боловсруулах төлөвлөгөө гаргах, Ухаалаг утас, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хэрхэн зохион байгуулах,  иргэдийн оролцоог хэрхэн хангаж буй талаар тэдэнтэй санал солилцож, зарим асуудлууд дээр анхаарч ажиллах тухай зөвлөгөө өглөө. Одоогийн  байдлаар  Жаргалтай гэр бүл хөтөлбөрийн хэрэгжилт 97 хувьтай, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьтай байна. 

Мөн хурлын хорооны гишүүд хариуцсан асуудлынхаа хүрээнд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спорт хороо, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцав. 
Хурлын хорооноос гарсан санал дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%